“Монголын төмөр зам” ТӨХК Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дурдсан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэл, зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 229 дүгээр тогтоол, мөн оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд, бүрэн бүрдүүлэх зорилгоор “Монголын Төмөр Зам” ТӨХК нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгууллаа.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцна.

Энэхүү шинээр баригдах салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх бөгөөд барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлэн наймдугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэх юм.

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА АЛБАН ТУШААЛТНЫ НЭРС

Компаниудын нэр

Удирдлагын нэр

1

"Төрийн банк" ХК

Гүйцэтгэх захирал Ө.Гантөр

2

"Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК

Гүйцэтгэх захирал Г.Балжинням

3

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК

Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг

4

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК

Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа

5

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК

Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа

6

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр

7

"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК

Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар

8

"Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК

Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү

9

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ

Захирал Б.Гүрсоронзон

10

"Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК

Гүйцэтгэх захирал Б.Наранбат

11

"Монгол шуудан" ХК

Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн

12

"Монголын цахилгаан холбоо" ХК

Гүйцэтгэх захирал Б.Чинбат

13

"Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК

Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат

14

"Монголын хөрөнгийн бирж" ХК

Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

15

"Амгалан дулааны станц" ТӨХК

Гүйцэтгэх захирал М.Мөнхөө

16

"Налайхын дулааны станц" ТӨХК

Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин

17

"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК

Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн

18

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ

Захирал Т.Пүрэвхатан

19

"Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ

Захирал Б.Халиун

20

"Геологийн судалгаа - шинжилгээний төв" ТӨҮГ

Захирал Б.Энхтөр

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!