Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж, Гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилжээ. Түүний өмнө ажиллаж байсан Б.Отгонсүх өөр албан тушаалд ажиллахаар хүсэлтээ гаргаад байсан аж. О.Батчулуун нь эдийн засагч, хуульч мэрэгжилтэй бөгөөд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байжээ. Мөн “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан аж.

"Монголын төмөр зам" ТӨХК нь Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах, Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компанид 60 орчим мянган хүн ажиллаж байна
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компанид 60 орчим мянган хүн ажиллаж байна
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.