Японы шүүх өнгөрсөн жил хойд Хоккайдо мужид 2 настай охиноо өлсгөлөнгөөр нас барахад хүргэсэн 22 настай эмэгтэйд 9 жилийн хорих ял оноожээ.
Саппоро дүүргийн шүүх өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхэн хооронд Рина Икеда найз залуудаа халдаж, энэ үеэр гэмтсэн охин Которигоо эмчилгээнд хамруулахгүй, хангалттай хооллоогүйн улмаас үхэлд хүргэсэн байна.
Найз залуу 26 настай Казүяа Фүживарад өнгөрсөн сард мөн шүүхээс хүүхэд хүчирхийлсэн хэргээр 13 жилийн хорих ял оноосон ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Охин нь нас барахаасаа хэдэн цагийн өмнө өөрөө алхаж, хоол идэж чаддаг байсан тул хамгаалалт шаардлагагүй байсан гэж Казүяа Фүживарагийн өмгөөлөгч нь хэлсэн байна. Харин шүүх задлан шинжилгээ хийсэн эмчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Котори ердөө зургаа орчим кг жинтэй байсан бөгөөд энэ нь түүний насны охидын дундаж жингийн тэн хагастай тэнцэх үзүүлэлт байсан гэж эмч мэдүүлэг өгсөн байна.
Үүнээс өмнө Токиогийн ойролцоох Нода хотод 10 настай Миа Курихара нас барсан зэрэг олон олны анхаарал татсан хэргүүдийн дараа Японы засгийн газар хүүхдүүдийг эцэг эхийнх нь хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх болжээ.
Эх сурвалж: Kyodo news