УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Бид эхлээд суурь шалтгааныг нь олох хэрэгтэй. Залуучууд орлогогүй, ажилгүй, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдлээр мөрийтэй тоглоом тоглоцгоож байна. Үүнийг шууд хориглох нь хялбар бөгөөд ЗАЛХУУ АРГА" гэлээ.