Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмоцийн тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэдээс батлагдсан тохиолдол илэрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Эмоци продакшны тоглолт үзсэн болон Арслантай гүүрний баруун хойно байрлах караокегоор заасан хугацаанд үйлчлүүлсэн иргэд коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстойг албаны хүмүүс санууллаа.

ЭМОЦИ ПРОДАКШНЫ ТОГЛОЛТ ҮЗСЭН, GGS КАРАОКЕГООР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДЭЭС БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД ГАРЧ БАЙНА

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр батлагдаж байгаа тохиолдлуудыг харахад, ямар нэг байдлаар өмнө нь халдвар бүртгэгдсэн бүс нутаг эсвэл тухайн батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон хүмүүс байна.

Тиймээс бидний зарлаж байгаа 2020 оны аравдугаар сарын 30-н, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс коронавирус илрүүлэх шинжилгээ тандалтад орж, эмч нарт зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Түүнээс гадна, Эмоци продакшны тоглолт үзсэн, Арслантай гүүрний баруун хойд талд байрлах GGS караокегоор үйлчлүүлсэн иргэдээс сүүлийн батлагдсан тохиолдлууд гарч байгаа учир тухайн газраар үйлчлүүлсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах, сорьц авч байгаа цэгүүд дээр очиж, шинжилгээ өгч, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна” гэлээ.

ИРГЭД ӨӨРСДӨӨ ИРЖ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

ОБЕГ-ын Дэд дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хотод тохиолдол илэрч байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж буй.

Дахин сануулж хэлэхэд иргэд өөрсдөө ирж шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна.

Тухайлбал,

2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн иргэд

2020 оны арваннэгдүгээр 9-ний өдрийн 17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно байрлах Говь гурван сайхан буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд Эрүүл мэндийн яамны 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 , 92263888, 92268517 дугаарт яаралтай  холбогдож, шинжилгээнд хамрагдахыг сануулж байна" гэв.

МИАТ компани Бээжин, Франкфурт чиглэлд карго нислэг үйлдэж, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэжээ
МИАТ компани Бээжин, Франкфурт чиглэлд карго нислэг үйлдэж, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэжээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.