Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ М.Лхагвагэрэл ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө. 125 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл финалд шалгарч, аваргын алтан медалийн төлөө барилдсан.

Гэвч тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдлаа.

М.Лхагвагэрэл 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил ийнхүү хоёр дахь медалиа хүртэж байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ.

М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүллээ.

М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн.

Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.