Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймаг хатуу хөл хорионы дэглэмтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Зам, тээвэр хөгжлийн төвөөс мэдээлснээр өнөөдөр, 11 дүгээр сарын 20-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явах боломжтой байна.

Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна. Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгуудад хатуу хөл хорионы дэглэмтэй байна. Нийслэл хотод төмөр замын төв вокзалын орчим хөл хорио тогтоов. Өнөөдөр /2020.11.20/ өглөөний байдлаар Архангай, Говь-Алтай аймагт, мөн Хэнтий аймаг, Багануур дүүрэгт цас орж байна. Налайх дүүрэг орчмоор орж байсан цас тогтоод байгаа талаар ЗТХТ ТӨҮГ-аас мэдээллээ. Энэ ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар УБТЗ-д ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан шуурхай бүлэг гаран ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүлэгт зам, тээврийн салбарын байгууллагууд бүгд оролцон, “COVID-19” халдварт өвчин үүссэн нөхцөлд бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байгаа юм.

COVID update: Дотоодод илэрсэн тохиолдол 120 боллоо
COVID update: Дотоодод илэрсэн тохиолдол 120 боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.