Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Б.Найдалаа гишүүнтэй харилцан зодолдоогүй. Санамсаргүй болсон зүйл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй билээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад, "Б.Найдалаа гишүүнтэй харилцан зодолдоогүй. Санамсаргүй болсон зүйл. Эмнэлэгт очиж 2 жижигхэн оёдол тавиулсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй" гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаа, "Сошиалаар гараад байгаа шиг зодоон болоогүй. Харин ажил хэргийн шалтгаанаар бага зэрэг маргалдсан. Би өмнө нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас эмнэлгийн чөлөөтэй байгаа" гэсэн юм.

ИРГЭН: Эрхтэн шилжүүлэх эмчилгээний ачаар амьд яваагийн хувьд П.Батчулуун эмчийг өмөөрмөөр байна
ИРГЭН: Эрхтэн шилжүүлэх эмчилгээний ачаар амьд яваагийн хувьд П.Батчулуун эмчийг өмөөрмөөр байна
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.