Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хэвийн ажиллаж байгаа ч нүүрсний уналтаас шалтгаалсан татан авалт буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан экспорт саарч хил дээр 9.5 сая тонн нүүрс овоороод байна. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад төвлөрч буй. Энэ хүрээнд нүүрс тээврийн гол хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцжээ. Хэдийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч нүүрсний уналтаас үүдэн хилийн татан авалт буурсан нөхцөл байдалтай байна.

Тодруулбал, Монголын нүүрсний экспортын хамгийн том боомт болох Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 55 хувь, зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь гардаг. Тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна. Ийм болов ч хилийн татан авалт бууржээ. Яг энэ байдал Шивээхүрэнгийн боомт дээр ч яригдаж байгаа юм байна.

Б.Баасандорж: УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг бол зөвлөхийнх нь цалин 2.7 сая төгрөг байдаг
Б.Баасандорж: УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг бол зөвлөхийнх нь цалин 2.7 сая төгрөг байдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!