О.Номинчимэг: Парламентад өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн үнэлгээ хийж байх зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг боллоо.

Тодруулбал, “UPR үйл явц дахь парламентын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг чиглүүлж ажиллажээ.

Тэрбээр "Миний бие 2024 оны 10 дугаар сард миний бие ОУДХ-ны Хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр Монгол Улсаас анх удаа сонгогдсон бол энэ оны 2 сараас тусгай хорооныхоо дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Дэд ерөнхийлөгч болсноос хойш анхны том хэмжээний уулзалт хэлэлцүүлэг нь энэ болж байгаа юм. Уулзалтад “UPR үйл явц дахь парламентын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг чиглүүлж ажиллалаа.

2020 онд UPR-ийн ажлын хэсэг 36 дахь чуулганыхаа үеэр Монгол Улсын тайланг хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн Зөвлөлийн 50 дугаар чуулганаар гишүүн улсуудын зүгээс 190 зөвлөмж өгсний 170-ыг нь хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амалсан юм.

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хангах, дээшлүүлэх чиглэлээр сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулах болсон. Парламентад өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн үнэлгээ хийж байх зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын гаргаж буй шийдвэрүүд нь хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байхад томоохон хөшүүрэг болно гэж итгэж байна.

Засгийн газрын боловсруулж буй Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх IV илтгэлд парламент ямар оролцоотой байх, цаашид хэрхэх талаар зөвлөлдснөөрөө энэхүү уулзалт-хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой байлаа" гэв.

Улсын хэмжээнд 26.6 сая эх мал төллөхөөс 1.1 сая мал төллөөд байна
Улсын хэмжээнд 26.6 сая эх мал төллөхөөс 1.1 сая мал төллөөд байна
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!