Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын БСШУСБХ-ны ажлын хэсгээс “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах гэж байна.

УИХ-ын БСШУСБХ-ны 2024 оны 02 тогтоолоор байгуулагдсан "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 24-25 өдрүүдэд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, Этүгэн их сургуулийн оюутан залуучуудтай “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг хэлэцүүлэгт УИХ-ын гишүүд болон Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийн холбогдох албан тушаалтнууд, дээрх сургуулийн оюутнуудаас гадна хувийн их дээд сургуулийн оюутнууд оролцох юм. Холбогдох мэдээллийг 98981122, 88061150 утсаар авна уу.

Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа
Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.