Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүрийн үнэ ханшийн мэдээллийг гаргадаг. Тэгвэл өмнөх долоо хоногтой харьцуулахад, төмснөөс бусад ногооны үнэ өссөн байна.
Тодруулбал, Монгол байцай 1.2 хувиар өсөж 2984 төгрөг, хүрэн манжин 1.8 хувиар өсөж 3872 төгрөг, Монгол лууван 1.5 хувиар өсөж 2653 төгрөг, Монгол сонгино 1.8 хувиар өсөж 3679 төгрөг болжээ. Харин төмсний үнэ тогтмол буюу килограмм нь 1390 төгрөг байна. Хоёрдугаар сараас хойш байцаа, Монгол сонгино, хүрэн манжингийн үнэ тогтмол өссөөр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!