VISUAL TOIM: Барилга, уул уурхай, хүнс ХАА зэрэг салбарынхан УИХ-д хэдэн “ГИШҮҮНТЭЙ“ вэ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 30 секунд

УИХ-ын өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийж, энэ долоо хоногоос хуулийн төслийн хэлэлцүүлгүүд албан ёсоор эхэлнэ. Энэ утгаараа УИХ-ын босго давахаар чамгүй олон хуулийн төслүүд хүлээлгийн төлөвт ороод байна. Харин энэ хүлээлгийн жагсаалтыг УИХ-ын гишүүд байнгын хороод дээр дэнсэлж, УИХ-аар хэлэлцүүлэх эсэх улмаар түүнийг хэрхэн сайжруулж басхүү юу хасахыг ч шийддэг учиртай. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл УИХ дээр урагштай байхад гишүүдийн роль чухал гэсэн үг.

Энэ утгаараа олон нийт гишүүдийг хуулийн төслүүд дээр хараат бусаар ажиллахыг захиж басхүү шаарддаг. Тиймдээ ч зарим гишүүдийн зүгээс тухайн хуулийн төсөл дээр тодорхой ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа бол шударгаар хэлэхийг сануулах нь бий. Гэвч үүний хэрэгжилт төдийлөн сайн биш. Өнгөрөгч өдрүүдэд л гэхэд Ухаа худаг ордтой холбоотой асуудал үүсэхэд тухайн компаниас сонгуулиар хандив авсан гишүүд хараат бусаар ажиллах чадах уу гэх шүүмжлэлийг ажлын хэсгийнхэнд тавьж байсан удаатай.

Тэгвэл одоогийн парламентад тойргоос сонгогдсон 78 гишүүд сонгуулиар ЯМАР САЛБАРЫН КОМПАНИУДААС ХАНДИВ АВСАН БЭ гэх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Ташрамд дурдахад, Сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр бүхий нэр дэвшигчид хуулийн этгээдийн зүгээс хандив өргөх мөнгөн дүнгийн дээд хэмжээ 30 сая төгрөг. Нийтлэгээр авч үзвэл, эдгээр гишүүд тухайн чиглэлийн компаниас хамгийн багадаа 5 сая төгрөг, дээд талдаа 30 сая хүртэлх төгрөгийн хандивыг сонгуулийн хандив болгон авсан гэсэн үг юм.

-НЭГ. УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН КОМПАНИУДААС ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Тойргоос сонгогдсон 22 УИХ-ын гишүүний сонгуулиар хандив авсан компаниудын дунд уул уурхай, ашигт малтмал, геологи, газрын тос чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд багтсан байлаа. Харин эдгээрээс "Энержи ресурс" компани хамгийн олон гишүүнд буюу 11 гишүүнд хандив өгчээ. Түүнчлэн "Өсөх зоос" компани Ж.Золжаргал, Ч.Ундрам нарын гишүүдэд хандив өргөжээ. Уул уурхайгаас гадна газрын тос импортын "Вэллком" ХХК, "Петро хаан" ХХК зэрэг компаниуд гишүүдэд хандив өгсөн байна.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

Хуудас: 1
Хуудас 2

-ХОЁР. ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ КОМПАНИУДААС СОНГУУЛИАР ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Манай улсад даатгалын компаниудын орон зай улам бүр тэлсээр байна. Энэ утгаараа сонгуульд хандив өргөх компаниуд дунд ч энэ салбарынхан багтаж байна. Бусад салбарынхантай харьцуулахад цөөн гишүүнд хандив өгсөн байгаа боловч сонгуульд тодорхой хэмжээнд ач холбогдол өгдөг болж байгаа нь харагдаж байгаа юм.

Сонирхолтой нь, Б.Түвшин даатгалын салбарт чамгүй "нөлөөтэй" нэгэн бололтой. Түүнд хандив өгсөн компаниудын дийлэнх нь даатгалын компани байсан юм. Харин хамаарлын хувьд "Миг даатгал" компанид тэрбээр хувьцаа эзэмшдэг байна. Тухайн компани Б.Түвшингээс гадна Ц.Баатархүүд ч хандив өгчээ.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

-ГУРАВ. БАНК САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛИЙН КОМПАНИУДААС СОНГУУЛИАР ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Банк, санхүүгийн чиглэлийн 18 орчим компани сонгуулийн хандивт "нэгджээ". Тухайн компаниудын дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагууд байлаа. Энэ чиглэлийн компаниас хандив авсан гишүүний тоо 16 байна.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

-ДӨРӨВ. ТЕХНОЛОГИ /ПРОГРАММ ХАНГАМЖ/ ЧИГЛЭЛИЙН КОМПАНИАС СОНГУУЛИАР ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Технологи чиглэл гэдэгт программ хангамж, шилэн кабель, мэдээлэл технологийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хамааруулав. Энэ чиглэлийн компаниудын харьцангуй олноор сонгуулийн хандивт нэгдсэн байх бөгөөд нийт 15 орчим компани 14 гишүүнд хандив өгчээ. Эдгээр компаниудаас хамгийн олон давтагдаж, гишүүнд хандив өргөсөн компани нь Мобикомын толгой компани болох Ньюком ХХК байв. Тухайн компанийн хувьд Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Л.Оюун-Эрдэнэ нарт тус бүр 30 сая төгрөгийг хандивласан байдаг. Түүнчлэн Нью центриал медиа компани С.Лүндэг, Э.Болормаа нарт хандив өгчээ. Мөн Эм Си Эс ХХК-ийн охин компани болох Тек пак групп ХХК Б.Пүрэвдоржид 30 сая төгрөгийг сонгуулиар хандивлажээ.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

Хуудас 1
Хуудас 2

-ТАВ. ХҮНС, ХАА, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДААС СОНГУУЛИЙН ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэл бол манай улсын хувьд томоохонд тооцогдох салбар. Энэ утгаараа бодлогын түвшинд ч энэ салбарын асуудал хөндөгдөх нь их. Тэгвэл энэ салбараас нэр дэвшигчдэд хэр их хэмжээний хандив өгдөг бол гэдэг нь анхаарал татаж байна. Нийт 26 гишүүн УИХ-ын сонгуулийн ажилдаа энэ чиглэлийн компаниудаас хандив авчээ. Нийт дүн болон компанийн тоогоор авч үзэхэд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Х.Баттулга нарт хандив өгсөн компаниудын дунд энэ чиглэлийн компаниуд голлож байна.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

Хуудас 1
Хуудас 2
Хуудас 3

-ЗУРГАА. БАРИЛГЫН ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДААС СОНГУУЛИЙН ХАНДИВ АВСАН ГИШҮҮД-

Барилгын салбар бол уул уурхайтай дүйцэхүйц томоохон салбар гэж хэлж болно. Энэ утгаараа барилга угсралт, барилгын материал худалдаа, үл хөдлөх түрээс, худалдаа чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд сонгуулийн хандивт голлох "хөрөнгө оруулагчид" болж байна. Тойргоос сонгогдсон 78 гишүүний 40-д нь барилгын салбарын компаниудаас сонгуулийн ажилд нь хандив өгчээ.

Тэгвэл энэ чиглэлийн компаниудын сонгуулийн хандивын мөнгөн дүн, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээллийг нарийвчлан хүргэвэл:

Хуудас 1
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
хуудас 5

Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!