Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Уламсайхан: “Ноорог“-т холбогдох “Хүний нэр төрд санаатайгаар халдсан. Худал мэдээлэл тараасан“ гэх хэрэг ХААГДЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Ноорог"-т холбогдох хэрэг хаагдсан талаар "Ноорог" медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан мэдэгдлээ. Тэрбээр, "Ноорог"-т холбогдох "Хүний нэр төрд санаатайгаар халдсан. Худал мэдээлэл тараасан" гэх хэрэг хаагдсан гэдэг мэдээг цагдаагийн байгууллагаас сонслоо. Хамгийн сүүлийн нэг процессороо авчхаад гарч ирж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна.

Цагдаагийн байгууллагын тухайн өдрийн үйл ажиллагаа хүний эрхийг зөрчсөн гэсэн ХЭҮК-ын дүгнэлт яг одоо миний гарт байна. Чи өөрөө хэрэг хийгээгүй бол хуулийнх нь дагуу, тайван замаар зөв тэмцэж чадвал болдог юм байна шүү гэдгийн баталгаа болоосой гэж бодож байна. Залуучууд хэний ч өөдөөс байсан хамаагүй шударгаар үзэл бодлоо илэрхийлэхээсээ битгий айгаарай гэж хэлмээр байна" гэлээ.

“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно
“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно
 
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.