Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Уламсайхан: Цагдаагийнхан намайг худал мэдээлэл тараасан мэт ойлгогдохоор зүйлсийг ярьж байгаа нь уур хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

"Ноорог" медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан өчигдөр цахим хуудсаараа дамжуулан "Ноорог"-т холбогдох “Хүний нэр төрд санаатайгаар халдсан. Худал мэдээлэл тараасан“ гэх хэрэг хаагдсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна" хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагаас, "Ноорог.мн сайтад холбогдох хэрэг ХААГДААГҮЙ. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдээд явж байгаа" гэх мэдээлэл өгөв. Үүнтэй холбоотойгоор, "Ноорог" медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан цахим хуудастаа,

"Цагдаагийнхан хоорондоо ер нь учраа олмоор байна. Цагдаагийн байгууллагад ингэж нэр төрдөө халдуулж ханалаа. "Одоо ингээд хаагдаж байгаа тэ. Дахиж уулзах шаардлагагүй" гээд лавлаж, лавлаж гараад бичлэг хийсэн.

  1. Энэ цагдаа “Зарим эд зүйлсээ ав, бүх эд зүйлээ юу ч үлдээлгүй авсан. Хэрэг хаагдах гээгүй бол бидний юмыг, нотлох баримтыг буцааж өгөхгүй
  2. Прокурор луу хаах хүсэлтээ өгч байна, би өнөөдөр барьж очоод дуусчихна гэж хэлсэн. Хэргийн бүрдэл үүсэх ширхэг баримт, сэтэрхий зүү ч байхгүй.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд яг ном журмын дагуу тайлбар хэлж болно. Заавал бусад нюансуудыг тайлбарлах ёстой. Дунд нь намайг худал мэдээлэл тараасан мэт ойлгогдохоор зүйлсийг ярьж байгаа нь улам уур хүргээд байна. Цагдаагийн байгууллага олон нийттэй харилцах бодлого, журмуудаа сайжруул, олон нийтэд мэдээлэл хийхдээ хүний эрхийг хангах талаар ажилла. Үнэхээр сугын суга байна. Ядаж юм алдаагүй ярьж чаддаг хүмүүсийг төлөөлөгч хийлгэ" хэмээн нийтэлжээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
 
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.