Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ Монгол Улс сүүлийн 10 жилд 55 байр ухарч, 2024 онд 180 улсаас 109-р байрт бичигдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ноорог.мн сайтын залуусыг хуулийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авч эхэлсэнтэй холбоотойгоор нийгмийн зарим хэсэг нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 55 байр ухарсан гэх муу үзүүлэлт гарчээ. Тухайлбал,

2015 онд 54, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71, 2019 онд 70, 2020 онд 73, 2021 онд 68, 2022 онд 90, 2023 онд 88 дугаар байрт жагсаж байсан бол хамгийн сүүлд буюу 2024 онд 21 байраар ухарч 180 орноос 109 дүгээрт жагссан үзүүлэлт гарсан байна.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарч буй гол шалтгаан нь хууль, эрх зүйн орчин таатай бус байгаа нь нөлөөлдөг гэж судалгааны байгууллагууд үздэг. Түүнчлэн, Монгол Улсад нийтдээ 20 гаруй хуульд сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбоотойгоор хориг саад тавьсан зүйл, заалт бий.

Гадаадын 22 иргэнийг  албадан гаргажээ
Гадаадын 22 иргэнийг албадан гаргажээ
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!