Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулах төсөлд хамтрах талаар уулзалт зохион байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Уулзалтын үеэр гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн стратеги, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Үүний дотор компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “1 дүгээр тойрог зам” төсөл болон Үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдийг онцлон танилцуулсан юм.

“Хоёр тал эдгээр төсөлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Дэлхийн банкны зүгээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг судлах, зөвлөлгөө, мэдээллээр хангах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид хамтын ажиллагааг бэхжүүлж, дараагийн уулзалтаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хувилбар, санхүүгийн загварчлалын төсөөллийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо.

МЕТРО ХОТ: Оймсоор боосон баглаа, пиво, жижиг архинуудаар ЭРЧҮҮД-ийг “ДОРОМЖЛОХ“-оо зогсооё
МЕТРО ХОТ: Оймсоор боосон баглаа, пиво, жижиг архинуудаар ЭРЧҮҮД-ийг “ДОРОМЖЛОХ“-оо зогсооё
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.