Д.Амарбаясгалан: Эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн.

Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай. Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой" гэлээ.

Р.Даваадорж: Зургаадугаар сар гэхэд төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орно
Р.Даваадорж: Зургаадугаар сар гэхэд төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орно
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!