Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмсэн нь зээлийн хүүгийн түвшин нэмэгдэх эрсдэл дагуулав уу!

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монголбанк гуравдугаар сарын хурлаар бодлогын хүүг 2 нэг хувиар эрс чангаруулж 12 хувь болгосон. Энэ нь зээл хумигдах, эргээд зээлийн хүүгийн түвшин нэмэгдэх эрсдэл үүссэн болохыг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ. Тэрбээр "Төсөв алдагдалтай ийм нөхцөлд хүүгийн түвшин буурах боломжгүй, инфляц өндөр байна. Сая Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмлээ, үүнийг дагаад хүүгийн түвшин нэмэгдэх буюу бидний хүлээж буй макро эдийн засгийн түвшин тогтвортой байх, хүүгийн түвшин буурах нөхцөл тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа нь харамсалтай байна" гэсэн юм.

Эдийн засгийн сэргэлтийг дагаж, Монголбанк бодлогын хүүг өнгөрсөн онд гурван нэгж хувиар бууруулж 10 хувьд барьж байв. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зээлийн дундаж хүү 16.7-22.3 хувьтай байгаа юм.

П.Наранбаяр: Зарим орон нутгийн удирдлагууд сургуулиудыг шууд цахимд шилжүүлж, хууль зөрчлөө
П.Наранбаяр: Зарим орон нутгийн удирдлагууд сургуулиудыг шууд цахимд шилжүүлж, хууль зөрчлөө
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!