Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд: Шийтгэхээс илүү тайлбарлаж, үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Хүүхэд хүмүүжүүлэхэд эерэг аргуудыг ашиглах нь тэдний өөртөө итгэх итгэл, хариуцлага, сэтгэлзүйн тогтвортой байдалд сайнаар нөлөөлдөг. Доорх аргуудыг хэрэглэснээр хүүхэдтэйгээ эерэг харилцаа үүсгэж, зөв дадал зуршилтай болгон төлөвшүүлэх боломжтой.
Үлгэрлэн үзүүлэх
Хүүхэд томчуудын үйл хөдлөлийг дуурайж суралцдаг. Тиймээс та өөрөө эелдэг, тэвчээртэй, хариуцлагатай байж, ёс зүйтэй зан үйлээр үлгэрлэх нь чухал юм.
Сонсож, ойлгох
Хүүхэдтэйгээ ярилцахдаа анхааралтай сонсож, тэдний сэтгэл хөдлөл, бодлыг ойлгохыг хичээгээрэй. Энэ нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх боломж олгож, итгэлцлийг нэмэгдүүлнэ.
Хил хязгаарыг ойлгомжтой тогтоох
Хүүхэд зөв, бурууг ялгаж сурахын тулд тодорхой хил хязгаар хэрэгтэй. Жишээ нь, “Оройн 9 цагт орондоо орно” гэх мэт ойлгомжтой дүрэм тогтоож, түүнийг тогтмол мөрдүүлэх нь чухал.
Хайр, халамжаа илэрхийлэх
Хүүхэд өөрийг нь хайрладаг гэдгийг мэдэрвэл сэтгэл санаа нь тайван, өөртөө итгэлтэй болно. Тиймээс тэврэх, магтах, хамтдаа цагийг өнгөрүүлэх зэргээр үйлдлээрээ хайраа илэрхийлэх хэрэгтэй.
Урамшуулан, сайшаах
Хүүхдийг сайн үйлдэл хийх үед нь магтаж, урамшуулж байх нь тэднийг эерэг зан төлөвт суралцахад тусалдаг. Жишээ нь, “Чи тоглоомоо цэгцэлж, маш сайн байлаа!” гэх мэтээр магтах нь хүүхдэд урам өгдөг.
Өөрт нь сонголт өгөх
Хүүхдэд багахан ч гэсэн сонголт хийх боломж олгох нь бие даах чадварыг нь хөгжүүлдэг. Жишээ нь, “Чи цэнхэр цамц өмсөх үү, улааныг өмсөх үү?” гэх мэт энгийн сонголтуудыг өгч болно.
Шүүмжлэхээс илүү дэмжих
Хүүхдийн алдааг байнга шүүмжлэхээс зайлсхийж, оронд нь тэдний хичээл зүтгэлийг үнэлж, дэмжих нь чухал.
Шийтгэхээс илүү тайлбарлах
Алдаа гаргах үед нь шийтгэхээс илүү тухайн үйлдлийн үр дагаврыг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, “Хэрэв чи тоглоомоо хураахгүй бол дараагийн удаа олохгүй шүү” дээ гэх мэтээр үр дагаврыг тайлбарлах нь шийтгэлээс илүү үр дүнтэй байдаг.
Дээрх аргуудыг хэрэгжүүлснээр хүүхэд тань эерэг орчинд өсөн торниж, хариуцлагатай, өөртөө итгэлтэй нэгэн болон төлөвшихөд нь чухал нөлөөтэй.

May be a graphic of text

Эд хөрөнгийн барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр зэрэг  улсын бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг цахимжуулна
Эд хөрөнгийн барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр зэрэг улсын бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг цахимжуулна
 
Н.Учрал:  1XBET-ийн хар сүлжээг бүрэн таслан зогсоох хуулийг энэ 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ
Н.Учрал: 1XBET-ийн хар сүлжээг бүрэн таслан зогсоох хуулийг энэ 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!