Эд хөрөнгийн барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр зэрэг улсын бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг цахимжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Иргэн, аж ахуйн нэгжийн хамгийн эрэлттэй бас ачаалалттай үйлчилгээ бол улсын бүртгэлийн үйлчилгээ. Нэг үеэ бодвол төрийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн ч улсын бүртгэлд тулгамдаж буй асуудал цөөнгүй. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү УБЕГ-ын дарга У.Болдхүү тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, төрийн цахим үйлчилгээнд тулгамдаж буй саад бэрхшээлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, УБЕГ-ын үзүүлж буй үйлчилгээнүүдээс хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гадаад паспорт захиалахад чанартай зураг илгээх, лавлагаа, тодорхойлолтыг англи, солонгос хэл дээр гаргадаг болох, нас баралтын бүртгэлийг цахимжуулах зэрэг иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд дараах 13 чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд:

  1. Хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнд “блокчэйн” технологи нэвтрүүлэх;
  2. Суурь мэдээллийн сангийн нөөцийг Дархан-Уул аймагт байрлах нөөц төвд байршуулах;
  3. Үндсэн системд нийлүүлдэг “API” сервисүүдэд өөрчлөлт хийгдэх, тасалдал, саатал үүсэхэд урьдчилан “мэдэгдэх” тогтолцоог бүрдүүлэх;
  4. “G-Sign” тоон гарын үсгийн системийг Танилт, нэвтрэлт (ДАН)-ийн системтэй нэгтгэх, тоон гарын үсгийн олголтыг эрчимжүүлэх;
  5. И-Бизнес платформын үйл ажиллагааг иж бүрэн болгож сайжруулах, бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох;
  6. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлж буй үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах /хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гэрлэлт дуусгавар болгох, гадаад паспортын чанартай “зураг” илгээх, API сервисүүдэд талбар нэмэх гэх мэт/.
  7. Лавлагаа, тодорхойлолтыг англи, солонгос зэрэг бусад хэл дээр гаргах;
  8. Нас баралтын бүртгэлийн процессыг бүрэн цахимжуулж, бодит цаг хугацаанд салбар хооронд мэдээлэл солилцох;
  9. Эд хөрөнгийн барьцааны гэрээ, түүний өөрчлөлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх /барьцаалбартай, барьцаалбаргүй/ үйл ажиллагааг цахимжуулах;
  10. Улсын бүртгэлийн “Киоск” машинд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн цахим үйлчилгээний 24/7 цэгт байршуулах;
  11. Шүүхийн байгууллагын шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох;
  12. “Opendata.gov.mn”-д улирал бүр нээлттэй өгөгдөл байршуулах;
  13. Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн систем, Нээлттэй мэдээллийн “Shilen.gov.mn” зэрэг системүүдтэй бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох холболт хийх.

Сүүлийн 24 цагийн дотор Улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа
Сүүлийн 24 цагийн дотор Улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа
 
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!