Н.Учрал: Бүх төрлийн BET-ийг МУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хориглож, гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг эцэслэн найруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах зэрэг бүх үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох эрхзүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Хуулийн төслийг боловсруулах үйл явцтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Спорт төлбөрт таавар болон бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглохоор нэмж хуулинд тусгахаар ажиллаж байна. Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төсөлд Засгийн газрын хуралдаанд сайд нарын илэрхийлсэн байр суурь, иргэд, эдийн засагч, хуульч, судлаач, мэргэжлийн холбоодын саналыг тусган ажиллаж байна.

“Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, зуучлах, тоглох, сурталчлах”-ыг болон нэмээд спорт төлбөрт тааврын бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглож, гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр эцэслэн найруулж байна.

Хүний хувь заяаг золиослон бооцоолдог, мөрийнд тавьж мөнгө, ашиг асар ихээр олдог сүлжээний эрх ашиг хөндөгдөх тул Та бүхнийг дэмжиж өгөхийг хүсье" гэжээ.

Х.Нямбаатар: Хатуу хог, хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барих тендерийг өнөөдөр нээнэ
Х.Нямбаатар: Хатуу хог, хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барих тендерийг өнөөдөр нээнэ
 
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!