Х.Нямбаатар: Хатуу хог, хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барих тендерийг өнөөдөр нээнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Морингийн давааны хог булах цэгийн хогноос эрчим хүч гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "Монгол Улсад анх удаа, тэр дундаа Улаанбаатар хотод хатуу хог, хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр нээнэ. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар өнөө жилээс томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг энэ ялдамд та бүхэндээ дуулгахад таатай байна" гэлээ.

Зөвлөлдөх уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын асуудлыг хөндлөө
Зөвлөлдөх уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын асуудлыг хөндлөө
 
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!