Сар шинийн амралтын тав хоногт согтуугаар жолоо барьсан 150 гаруй гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр /2025.02.28-03.04/ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.

Тухайлбал Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, цас орохгүй
 
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!