ЭМЯ-наас Ковид 19-ийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Нийслэлийн түргэвчилсэн оношлуурын цэгүүдэд сүүлийн 24 цагийг дотор 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн байна. Мөн халдварын голомт гарсан 29 обьектэд эцсийн халдваргүйжилт хийсэн байгаа. 1800-0119 утсанд 7000 гаруй иргэн хандаж, шинжилгээ өгөх, эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө авсан байна.
ХӨСҮТ: Сүүлийн 24 цагийн дотор нэмж 20 хүнээс корона вирус илэрсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластерийн голомтод 5 хүнээс корона вирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 15 хүн халдвар авсан нь батлагдлаа.
Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байгаа. Тэнд шинээр 6 тохиолдол илэрч, нийтдээ 10 тохиолдол боллоо.
Төмөр замын дагуух төв суурин газрын хүн ардын дунд тандалт хийж эхэлсэн. Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцноос нэг тохиолдол илэрсэн. Тиймээс төмөр замын дагуу амьдарч байгаа иргэд маань сайн дурын шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг хүсч байна.
Ингээд нийтдээ манай улсад корона вирусийн 455 бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 329, ажиглалтад 17, гэрийн хорионд 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 тохиолдол байна. Одоогоор ХӨСҮТ-д 119 батлагдсан тохиолдол шилжиж ирсэн. Мөн эмчилгээнд байгаа хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна. Нийтдээ 184 хүн ХӨСҮТ-д байна.