Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хүртээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээж буй. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргалд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хүртээхээр болжээ.

Жүжигчин М.Тогтохжаргал нь театр, киноны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг амжилттай бүтээсэн уран бүтээлч юм. Театрын тайзнаа тэрээр:

• “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатан,

• “Yesterday” жүжгийн Сара

• “Ромео, Жульетта” жүжгийн Розалина

• “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэл,

• “Анна Каренина” жүжгийн Бетси Тверская,

• “Хаадын хаан. Андгай” жүжгийн Хадаан

• “Тэнгэрийн хүү” Кушаны гүнж Бүни

• "The Lover" жүжгийн Сара

зэрэг гол болон туслах 50 гаруй дүрийг чадварлагаар амилуулсан билээ.

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаана
УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаана
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.