Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбуян: Маргаашаас хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Цаг үеийн асуудлаар УОК-оос мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян

“Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн 82 орон хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Хөл хорионы дэглэмийг 90 хувь хэрэгжүүлж чадсан улсад халдварын тархалт 40 хувиар буурсан статистик байна. Маргаашнаас эхлээд хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна. Иргэд аль болох онлайнаар ажлаа хийх хэрэгтэй. Зөвхөн зориулалтын байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн горимоор зохион байгуулна. Хөдөө орон нутгаас бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө хотод ирсэн иргэд их байна. УОК-оос Улаанбаатараас орон нутаг руу иргэдийг гаргах шийдвэр гараагүй. Албан ёсоор тусгай журам батлагдвал энэ мэдээллийг зарлана” гэлээ.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэхүү шийдвэр явган зорчигчид ч хамаатай. Хүнсээ цуглуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт учир байдлаа хэлээд зорчиж болно. Гэвч Баянзүрх дүүргийн иргэн Чингэлтэй дүүрэг рүү явж хүнсээ авмааргүй байна. Маргаашнаас эхлээд хүнсний дэлгүүрүүдийн бараа хангамжийн асуудлыг бүрэн шийднэ. Тэгэхээр гэрийнхээ ойр дэлгүүрээс хүнсээ хангаач ээ гэж иргэдийг уриалж байна" гэсэн юм. 

Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргалаа
Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргалаа
 
Хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцэг, эхчүүд 30 хоногийн баривчилгаанд явахыг илүүд үздэг
Хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцэг, эхчүүд 30 хоногийн баривчилгаанд явахыг илүүд үздэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.