Ирэх гуравдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Баяр бүрийн ширээн дээр идээний дээд гэх сархадыг чимэг болгон тавих нь элбэг. "Сархад савнаасаа бусдыг дийлнэ" гэдэг шиг хатуу сархадыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүмүүсийн амьдрал хар бараан түүх, сургамжаар хуудас нэмдэг. Тухайлбал,
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15 хувийг буюу 6862 гэмт хэргийг иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх тоо мэдээ бий.
Өнгөрсөн жилийн сар шинийн баярын амралтын өдрөөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй аж.
Мөн хүний амьд явах эрхийн эсрэг 852 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амийг хохироосон 191 гэмт хэрэг бүртгэгджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!