Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Сар шинийн баярын амралтыг сунгах эсэхийг шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газар хуралдаж байна. Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Сар шинийн баярын амралтыг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ жил шинийн 2, 3-н амралтын өдрүүдэд таарч байгаа тул иргэдийн зүгээс баярын амралтыг сунгах хүсэлтэй байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд,

  • Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  • Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар

  • “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/

  • “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно