Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа.

Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.

Энэ сард тус улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол болж байна.

Улаанбурханаас сэргийлье. Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Тодотголоор зарлагаа нэмэх ЖАРГАЛАА олсон Сангийн сайд орлогоо дутааж ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ
Тодотголоор зарлагаа нэмэх ЖАРГАЛАА олсон Сангийн сайд орлогоо дутааж ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ
 
Л.Мөнхбаясгалан: Одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг буцаан татвал мэргэжлийн  сэтгүүл зүй байхгүй болно
Л.Мөнхбаясгалан: Одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг буцаан татвал мэргэжлийн сэтгүүл зүй байхгүй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.