С.Энхтөр: Цагаан сарын үеэр хөдөлгөөнийг сийрэгжүүлэх аргачлалуудыг судалж байсан. Зах, худалдааны төвүүдийг 24:00  цагаар ажиллуулах, түгээлтийг нь шөнөөр хийлгэе гэтэл бараг жагсах шахсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ойролцоох замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тиймээс НЗДТГ-аас замын ачааллыг бууруулах зорилготой энэ сарын 15-28-ны хооронд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх тухай иргэдээс санал асуулга авсан билээ.Тэгвэл дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар НЗДТГ-аас тодруулахад "Тэгш сондгой хязгаарлалт эцсийн шийдвэр гараагүй бгаа. Санал асуулгын дүнг нэгтгэсэн. Холбогдох байгууллагууд Засгийн газарт саналаа танилцуулна" гэх хариуг өгсөн.

Тэгвэл Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-Цагаан сарын үеэр хөдөлгөөнийг сийрэгжүүлэх аргачлалуудыг судалж байсан шүү дээ. Хэд хэдэн хувилбаруудаас нэгийг нь бичье. Зах худалдааны төвүүдийг 24:00 цагаар ажиллуулах, түгээлтийг нь шөнөөр хийлгэх.

Тэгсэн чинь эсэргүүцээд "11:00 цагаас дэлгүүрээ нээгээд 17:00 цагтаа хаана, энэ хооронд алалцаг ээ. Бид нар шөнө ажиллаж чадахгүй" гээд бараг жагсах шахсан.

24:00 цаг бол хөдөлгөөнийг 75÷25 хувийн боломжит шийдэл шүү. Долоохон хоног. Хөдөө орон нутгийхан шөнөдөө ачаа бараагаа түүж бөөгнүүлээд үүрээр гараад явчихна. Гол нь орон нутгийхан ихээхэн нөлөөтэй байдаг гээд статистик судалгаа гарч байсан. Дасаагүй сураагүй болохоор бүгд л үгүй гэнэ л дээ. Тэгвэл тэгээд тэгш сондгойгоор явна даа.

ЭМЯ: Гуравдугаар сар менингококкт халдварын оргил үе болохыг анхааруулж байна
ЭМЯ: Гуравдугаар сар менингококкт халдварын оргил үе болохыг анхааруулж байна
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!