Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргаснаар тухайн жилийн өнгийг тодорхойлдог билээ. Хэдийгээр энэ удаад шинийн нэгэн тасарч байгаа хэдий ч монгол түмэн ёс уламжлалаа урьдны адил дагана. Тэгвэл XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн өглөө зүгээ хэрхэн гаргах мөн тухайн жилд ямар засал хийлгэх тухай мэдээллийг хүргэж байна.
ХИЙ СУУДАЛ
Эр: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эм: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Зүг, мөр: Зүүн зүгт гараад зүүн урдаас ирнэ.
Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа
Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.
ГАЛ СУУДАЛ
Эр: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
Эм: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Зүг, мөр: Зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ.
Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа
Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна.
ШОРОО СУУДАЛ
Эр: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
Эм: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Зүг, мөр: Баруун зүгт гараад баруун урдаас ирнэ.
Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа
Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.
МОД СУУДАЛ
Эр: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Эм: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Зүг, мөр: Хойш гараад зүүн зүгээс ирнэ.
Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа
Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна.
ТӨМӨР СУУДАЛ
Эр: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
Эм: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
Зүг, мөр: Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ.
Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа
Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна.
УУЛ СУУДАЛ
Эр: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Эм: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Зүг, мөр: Баруун хойш гараад зүүн хойноос ирнэ.
Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа
Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна.
УС СУУДАЛ
Эр: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Эм: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
Зүг, мөр: Зүүн зүгт гараад хойноос ирнэ.
Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа
Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Эр: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Эм: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
Зүг, мөр: Зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ.
Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа
Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!