Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооны эрхээ сэргээхдээ курст сууж төлбөр төлдөг байдлыг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс иргэдэд хүнд суртал болж буй журмуудыг цуцлахыг үүрэг болгосон.

Өмнө нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам журмуудаа цуцалж эхэлсэн бол энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн яам нэгэн журмыг цуцалжээ.

Тодруулбал, Зөвшөөрлийн болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шаардаагүй ч журмаар зохицуулсан жолооны эрхээ сэргээхдээ курст сууж төлбөр төлдөг байдлыг зогсоолоо.

Мөн жолооны үнэмлэх анх удаа авахдаа "E-Mongolia"-аар дамжуулан олгох системийн сайжруулалт дээр Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ.

Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө
Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.