Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориог гэртээ өнгөрүүлэх “сонирхолтой” санаанууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 22 секунд

Хөл хорионы үеэр гэртээ уйтгарлан сууж байгаа юм биш биз? Тэгвэл танд гэртээ байх хугацаагаа хэрхэн үр бүтээлтэй, хөгжилтэйгөөр өнгөрүүлэх зарим санаануудыг сонирхуулж байна.

ШИНЭ ХЭЛ СУРАХ

Та цахим сургалт, үг цээжлэх утасны хэрэглүүр, видео хичээл, хадмал үгтэй анимэйшн киног хаанаас ч төвөггүй үзэх боломжтой юм. Мөн суралцаж буй хэлээ шат ахиулах, найз нөхөдтэйгөө бяцхан өрсөлдөөн эхлүүлж суралцах нь илүү үр дүнтэй. Хэрэв “Youtube” суваг ашиглан Хятад хэл сурах гэж байгаа бол “Learn Chinese with ChineseClass101.com”, Япон хэл сурах бол “Learn Japanese with JapanesePod101.com” гэх мэтээр хайвал тухайн сурах гэж буй орны хэлээ анхан шатнаас нь системтэй сурах боломжтой.

ЗУРАГ ЗУРАХ, ГАР УРЛАЛ ХИЙХ

Зураг зурах нь хүний дотооп ертөнцийг нээхээс гадна тайвшруулах үр дүнтэй. Магадгүй та нууц авьяасаа ч нээж болох юм. Дан ганц уран зураг гэлтгүй малгай, ороолт нэхэх, хатгамал хатгах нь сонирхолтойгоос гадна гэртээ байрлуулах гайхалтай чимэглэл бүтээх санаа болно. Гоо зүй шаардсан зүйлсийг хийхэд бидний баруун тархи ажилладаг бөгөөд баруун болон зүүн тархиа жигд ажиллуулсанаар бүтээмж нэмэгддэг байна.

ХООЛ ХИЙХ

Хөл хорионы үед гэртээ амттай, амин дэмтэй хүнс хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн шинэ содон хоол туршиж үзэх, гэр бүлээрээ хамт хооллох боломжтой. Хэрэв та сайн тогооч биш бол цахим хуудас, “Youtube” бичлэг дууриан амттай хоол хийж сураарай. Үүнд, Goodmom, Gertee, Sweet kitchen, Tasty гэх мэт цахим хуудсуудаар зочлоорой.

КИНО ҮЗЭХ

Урьд нь зөвхөн амралтын өдрүүдээр кино үздэг байсан бол яагаад хөл хорионы үеэр өдөр бүр гэр бүлээрээ кино үзэх боломжтой. Иймд гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой таван киног санал болгож байна.

The Pursuit or Happyness.  Крис Гарднер хүүгээ аз жаргалтай байлгах гэж хамаг байдгаараа хичээнэ. Гэвч харамсалтай нь, хувь тавилан түүнд дээр дээрээс нь саад тотгор илгээж, худалдааны багахан орлогоор амьдралаа залгуулахад бэрх болсон тул хүүтэйгээ гудамжинд гарахад хүрнэ. Хүүгээ өсгөхийн тулд юунд ч бууж өгөхгүй зүтгэхээс өөр аргагүй.

Le scaphandre et le papillon.  Elle сэтгүүлийн редактор, 43 настай Жан-Доминик Боби гэнэт цус харваж, нэг нүднээс бусад бүх эрхтэн нь мэдээгүй болж орхино. Ганц нүдээрээ бусадтай ойлголцож, хүний хэлсэн үсэгнээс хэрэгтэйгээ нүд ирмэн сонгох болсноор сэтгэл доторхоо илэрхийлэхээс гадна, бүр ном бичиж гаргадаг

A Good Year. Залуухан, амжилттай яваа менежер Макс Скиннер нас барсан авгынхаа байшинг худалдахаар Францад ирнэ. Бушуухан ажлаа дуусгаад явмаар байвч хууль ёсоор энэ байшинг өмчлөх эрхтэй өөр хүмүүс байгааг олж мэднэ. Шинэ танил, санаанд оромгүй үйл явдлууд орчлонд мөнгө, эрх мэдлээс хамаагүй чухал зүйлс байдгийг түүнд ойлгуулна.

Le Fabuleux destin d’Amélie Poulain.  Амели бүсгүй энэ хорвоог сайн сайхан хэмээн итгэж, хүний хийж буй үйлдлүүд ямар нэгэн утга учиртай гэдэгт үл эргэлзэнэ. Нэгэн удаа жижиг хайрцаг олоод эзнийг нь олохоор хайж, адал явдалтай учрах болно. Энэ бол ид шид, гайхамшгийн тухай кино. Мөн бид бусдын хувь заяанд гаднаас оролцож өнгө будаг нэмэхийн хэрээр өөрсдийн амьдралаа цоо шинэ өнгөөр будаж байдаг тухай өгүүлдэг.

Life of Pi.  Амьтны хүрээлэнгийн эзний хүү Пи гэр бүлийнхэнтэйгээ Канадыг зорин аялж явтал замдаа хөлөг онгоц нь сүйрч орхино. Пи амьд гарах бөгөөд түүнтэй хамт хэд хэдэн амьтан үлдсэний дотор бенгалын бар байна. Амьдралын бэрхшээл зовлонтой хэрхэн тэмцэх талаар өгүүлсэн гайхалтай кино.

НОМ УНШИХ

Сүүлийн үед номыг хэвлэмэл, дижитал гээд олон төрлөөр үнших боломж бүрдсэн билээ. Өөрийн дуртай уран зохиол, шинжлэх ухаан, түүх, хувь хүний хөгжлийн номнуудаа уншаарай.

ГЭРЭЭ ШИНЭЧЛЭН ЗАСАХ

Зарим хүн хөл хорионы үеэр, гэрээсээ ажиллах хугацаандаа гэртээ маш их өөрчлөлт хийж чадсан тухай мэдээлэл олон байна. Гэртээ мини бар хийж, өрөөнийхөө ханыг будаж, илүү тухтау болгох бүхнийг хийснээр цагаа завгүй, бас үр бүтээлтэй өнгөрүүлж болох юм.

С.Хонгорзул

“Panasonic” компанийн ерөнхий захирал огцорно
“Panasonic” компанийн ерөнхий захирал огцорно
 
ШУУД: Иргэн Д.Цогтбаатар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ЦЕГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлж байна
ШУУД: Иргэн Д.Цогтбаатар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ЦЕГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.