УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нээлттэй шүүх хуралдааны үеэр З.Энхболд "2015 онд хуяануудын шахалтаар Эрдэнэс Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS-д 100 жилээр бэлэглэх гэж байсныг эсэргүүцэж УИХ-ын 40 гишүүн дэмжиж үндэсний баялгаа авч үлдсэн түүхтэй. Тэр цагаас хойш намайг улс төрд алхуулахгүй гэж зохион байгуулалттай ажиллах болсон. Намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж бүр болохгүй гэж ярилцаж байна. Надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байхгүй. Монголын төрд ажилладаг хүмүүсийг сонгуулиар гаргахгүй байх систем үйлчилж байна. Тиймээс Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай байдаг жишээ Б.Энх-Амгалан гишүүн асан бид хоёроор харагдаж байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!