SOCIAL POP: А.Гансүх “З.Энхболд хэзээ ч гэмт үйлдэл хийхгүй, төрийн зүтгэлтэн“ гэж З.Энхболдыг ӨМӨӨРӨВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Болж буй үйл явцтай холбогдуулан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх "З.Энхболдыг шүүхээр оруулж байгаа юм уу. З.Энхболд хэзээ ч гэмт үйлдэл хийхгүй хүн. 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажилласны дараа түүнийг шалгасан, буруутгах юу ч олоогүй. Энэ хүн төрийн зүтгэлтэн. Дүү нь бизнесмэн. Дүүгийнх нь бизнестэй холбож шалгаад байх шиг. З.Энхболд бизнес гэж мэдэхгүй, шуналгүй, хор нь гарчихсан. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойг хууль бус хувьчлалаас авч үлдсэн гавьяатан. Түүх гэрчилнэ.

Хэрэв З.Энхболд бүлэглэлтэй хуйвалдаад зүгээр л дуугүйхэн суусан л бол тэр өнөөдөр дэлхий даахгүй баян байх байлаа. Тэр мөнгийг сонгоогүй. Түүнд баяжих тухай ойлголт байхгүй.

Гэр хороололд  нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулна
Гэр хороололд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулна
 
С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй
С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!