Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүдэд хутга тулгаж, эд зүйлсийг нь дээрэмддэг 16-18 насны этгээдүүдийг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал СХД, Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн 01-р сарын 29-ний 18.00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад, өсвөр насны 2 хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны 3 хүүхэд хутга харуулан айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна.

Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Н.Алтаншагай: Гэр бүлийн тухай хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байна
Н.Алтаншагай: Гэр бүлийн тухай хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байна
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.