Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтаншагай: Гэр бүлийн тухай хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь хурал өнөөдөр /2025.02.03/ боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 6 дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Өнөөдрийн хурлаар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл сонсож, асуулт асуулаа.

Хаврын чуулганы үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Гэр бүлийн тухай хууль"-иар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар боллоо" гэв.

Энэ сарын 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч улам ЧАНГАРНА
Энэ сарын 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч улам ЧАНГАРНА
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.