Саналын хуудсуудыг гараар тоолох боломжтой хэмээн гол муж улсуудын нэг Жоржиагийн сонгуулийн хорооны дарга Брэд Раффенспергер мэдэгджээ.
Тус мужид 5 сая орчим хүн санал өгсөн бөгөөд нэр дэвшигч Жозеф Байден, Дональд Трамп нарын саналын зөрүү бага байна. Иймд Брэд Раффенспергер мэдэгдэхдээ, саналын зөрүү ялимгүй бага байгаа учир саналын хуудсуудыг гараар дахин тоолох шаардлагатай хэмээжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болсон билээ. Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тооцоолсноор, Жозеф Байден сонгуульд ялалт байгуулсан бол Дональд Трампын штаб сонгуулийн дүнг маргаантай гэж үзэж байна.