Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай охиныг автобусны буудлаас хүчээр машиндаа суулгаж, хүчирхийлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт онц ноцтой хүчирхийллийн хэрэг гарчээ. Тодруулбал, 17 настай Э, 20 настай Ж нар бүлэглэн автобусны буудлаас гэртээ харихаар явж байсан насанд хүрээгүй охины амыг дарж, хүчээр машиндаа суулгажээ. Улмаар ам руу хүчээр архи цутгаж, “Уухгүй бол ална” хэмээн сүрдүүлжээ. Үүний дараа  охиныг хүчирхийлж, бие, сэтгэлийн хохирол учруулсан байна.

Гэмт хэрэгтнүүдээс зугтаж гэртээ ирсэн 16 настай охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар цагдаагийнхан шуурхай ажиллаж 17 настай Э, 20-той Ж нарыг саатуулсан гэнэ. Хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ
Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ