Монголбанкны зарласан өнөөдрийн /2025.01.31/ албан ханшаар нэг ам.доллар 3447 төгрөгтэй тэнцэв. Энэ нь хоёр өдрийн дотор дөрвөн төгрөгөөр, оны эцсээс /2024.12.30 / хойш 27 төгрөгөөр чангарсан дүн болж байна. Ханшийн мэдээллийг харвал, арилжааны банкууд нэг ам.долларыг 3439 төгрөгөөр авч 3466 төгрөгөөр арилжиж байгаа юм. Харин "найман шарга" төвд 3460 төгрөгөөр авч байгаа бол 3468 төгрөгөөр арилжиж байна. Мөн албан ханшаар юань 475 төгрөгтэй тэнцэж байгаа бол валют арилжааны төвд 476 төгрөгөөр зарж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!