Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн А энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд найзтайгаа уулзахаар гараад сураггүй алга болжээ.
Эрэн хайх ажиллагаа явуулах тухай дуудлага гурав хоногийн дараа Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж “Идэр” голын уснаас сураггүй алга болсон А-гийн цогцсыг олж, тус сум дахь цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.