Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, зарим сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм. Тодруулбал, ӨЭМТ-д өндөр халуурч байна гэх өгүүлэмжтэй ирсэн 3 настай эрэгтэй хүүхдээс шинжилгээ авахад менингококкт халдвар болох нь батлагдсан. Одоогоор биеийн байдал нь хүнд эмчлүүлж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор, эцэг эхчүүд хүүхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах хүсэлтэй байгаа ч вакцин хийхгүй байна гэх шүүмжлэл цахим орчинд гараад буй юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасангаас тодруулахад, "менингококкт халдварын вакциныг сайн дураар болон өвчилсөн хүмүүсийн ар гэрийнхэнд хийдэг байсан. Гэтэл ковидын цар тахал гарсантай холбоотойгоор вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Манайх вакцины захиалга өгсөн ч нийлүүлэх газар ховор байгаа учраас 2 жил вакцингүй зогссон байгаа. Энэ жилийн хувьд ДЭМБ-аар дамжуулаад захиалгуудаа өгсөн. Удахгүй ирэх байх гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!