"Моод"-ын Б.Болд гэх нэрээр олонд танигдсан Б.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Түүний талаар мэдээлэл байгаа бол 94945423 дугаарт холбогдохыг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлжээ. Мөн цахим орчинд түүний талаар эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Иргэн Б.Болдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг нэгдүгээр сараас эрэн сурвалжилж байна" гэсэн юм. Харин иргэн Б.Болд өөрийн фэйсбүүк сторидоо "Намайг хайгаад олохгүй байгаа хүнийг би өөрөө хайгаад байх" гэж бичжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35.3-т зааснаар "Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй" гэж заажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!