"МООД" төслийн продюсер Б.Болд хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан БНХАУ дахь "Гал сөнөөгч робот"-ын үйлдвэрээс танилцуулга хийж, улмаар тус роботыг худалдан авахад хандив тусламж үзүүлэх хүмүүсийг нэгдэхийг уриалсан байдаг.
Тэгвэл гал сөнөөгч 2 роботыг худалдан авах 588,640,000 төгрөгийн санхүүжилтыг олон нийтийн хандив, тусламжаар босгох зорилгоор Fundea.mn сайтад “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын аяныг эхлүүлжээ. Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай. Мөн гал сөнөөгч робот нь 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж.
Хандивыг албан ёсны сайтаар дамжуулж өгөх нь дэлхийн бүх оронд хэрэгждэг аливаа учирч болох эрсдэлээс хамгаалах, ил тод шийдэл байдаг. Хэрэв “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивыг дэмжихийг хүсвэл fundea.mn сайт руу орж 5000 төгрөг болон түүнээс дээш хүссэн дүнгээрээ хандив өгч болох аж.