А.Ариунзаяа: Зөвхөн жагсаалын үгийг сонсдог бол холбогдогч бусад тал жагсаж бас болно. ЗГ нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гаргах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа илэрийлж буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Зөвхөн жагсаалын үгийг сонсдог бол холбогдогч бусад тал жагсаж бас болно гэж хэлсэн маань үнэн. Гагцхүү араас нь залгуулж хууль тогтоомжийн хүрээнд, нийтийн эрх ашгийг хангасан бодлого шийдвэр гаргах ёстой гэж хэлсэн юм.

Нээрэн, 3-4 шатны шүүхийн шийдвэр, дээд шүүхийн давж заалдах шатны шийдвэр, эвлэрлийн гэрээ, Засгийн газрын 57-р тогтоол хүчин төгөлдөр байгаагаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт хүчин төгөлдөр мөрдөгдөж нийтийн сан буюу Legalinfo.mn бий.

Энэхүү жагсаалтын 2.1.14.2-т "Жил бүрийн 11/01-05/01 хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах"-ыг хориглосон.

Үндсэн хуулийн 50.2, Захиргааны хэм хэмжээг нийтээр дагаж мөрдөх гээд хуулийн олон олон цагаан дээр хараар бичигдсэн анхаарах зүйлс байгааг хэлсээр л байна" гэлээ.

ХЭҮК:  Хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү бооцоот уралдаан болж дэлгэрсэн. ЗГ хүүхдийн эрхийн асуудлаар ухралт хийж буйд туйлын харамсаж байна
ХЭҮК: Хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү бооцоот уралдаан болж дэлгэрсэн. ЗГ хүүхдийн эрхийн асуудлаар ухралт хийж буйд туйлын харамсаж байна
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!