Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Ерөнхий сайдыг огцруулах бичгийг урьдчилж тараахаар гарын үсэг зурсан гишүүдэд дарамт шахалт ирнэ гэж үзсэн учраас яг хуралдаан эхлэх үед тараахаар болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүдэд танилцуулахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа "Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ даргалдаг байдал төгсөх болтугай" гэсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Сандал суудлынхаа төлөө улс орноороо тоглох хэмжээнд зодолдож байгаа бол хоёулаа явах ёстой“ гэв
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Сандал суудлынхаа төлөө улс орноороо тоглох хэмжээнд зодолдож байгаа бол хоёулаа явах ёстой“ гэв
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.