ХЭҮК-оос Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Тодруулбал, Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн юм.
Энэ үеэр "Түүнчлэн сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн. Бооцоот уралдаан болж дэлгэрсэн. Зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, сурч боловсрох эрхэд халдаж байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас барсан. Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг.
Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт гэдгийг анхаарах хэрэгтэй.
ЗГ хүүхдийн дээд ашиг сонирхлын зарчмаас ухралт хийж буйд ХЭҮК туйлын харамсаж байна. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол нь ахиц дэвшил байсан" гэдгийг онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!