Улсын Онцгой коммиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуй нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн хатуу арга хэмжээ авна” гэж ШӨХТГ-аас мэдээлсэн.
Коронавирусний халдвар дотооддоо алдсантай холбоотойгоор иргэд их хэмжээний хүнс нөөцөлж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд оруулж магадгүй юм. “Хүчит шонхор” худалдааны төвд махны үнэ 10-11 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчид “үнэ огт нэмэгдээгүй” гэдэг тайлбарыг өгсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн статистийкийн газраас гаргасан мэдээлэлд "2020 оны арваннэгдүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8406 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10773 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөг байна" гэжээ.