Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮББХ: Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 38 секунд

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Асгалтын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар ажлын хэсэг байгууллаа.

Тус орд нь автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх, 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх, 2024 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорилт тавьжээ. Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх туршилтын ажлуудыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж хийж байгаа. Ордыг хэрхэн ашиглах талаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийгдэж байгаа аж.

Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийж, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.

Өнгөрсөн цагаан сараар тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн. Тэгвэл тэтгэвэрийн зээлгүй байсан иргэдэд тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нэг сая төгрөг тус бүр өгөхөөр болсон билээ.

Шүүхээс Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайханыг гэм буруутайд тооцжээ
Шүүхээс Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайханыг гэм буруутайд тооцжээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.